"Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гараад буй. Үүнд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт тайлбар хийжээ. Тэрбээр "Ийм зүйл байхгүй. Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй.
Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана." гэсэн байна.
Энэ оны эхний есөн сард албан хаагчдад 5.3 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.