Улсын хэмжээнд 2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх мэдээллээс хойшхи хугацаанд иргэд олон нийтийн сүлжээгээр ихэд бухимдан санал бодлоо солилцож байна. Нийгмийн захиалгат асуудлыг ч дэвшүүлж эхлэв. Олон нийт, ТББ-иуд ч уриалга гаргаж эхэллээ.

Ер нь охид, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл дэлхий даяар анхаарал татах болжээ. Энэ асуудлыг товчхон тодрууллаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Энэхүү дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийллийн асуудал манай улсын хэмжээнд мөн адил өндөр хувьтай байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс санаа зовж байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамарсан охидын 15.0 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж буйг харуулж байна.

Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна.
Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.

Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, 6 тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 4 тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, 3 тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, нэг тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн байна.

Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна. Мөн гэр бүлийн салалт, тусдаа амьдардаг байдлаас болж улсын хэмжээнд 3300 гаруй бага насны хүүхэд хамаатан садныхаа гэрт амьдардаг гэсэн мэдээг ч Хүүхдийн хөгжлийн төлөө төвөөс өглөө.

Мөн энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явц удаан, хохирогчоос олон дахин мэдүүлэг авах, эмзэг асуудлыг нь удаа дараа сөхөх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулдаг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгчийн ихэнх нь гэр бүл, хамаатан, ураг төрлийн холбоотой хүмүүс байдаг учир янз бүрийн дарамт шахалтаас шалтгаалж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүүхэд гомдлоосоо татгалзах, эсхүл шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох явдал их гарч байна. Тухайлбал сүүлийн хоёр жилийн судалгаанаас үзэхэд нийт бүртгэгдэн шалгагдсан гэмт хэргийн 49 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймийн тул охид, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцсэн ч болхоор болсныг дээрх явдлууд харуулсаар байна.

29 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 43412 additional Infos|Informations to that Topic: newscafe.mn/?p=6416 […]

  2. … [Trackback]

    […] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 22771 additional Informations|Infos to that Topic: newscafe.mn/?p=6416 […]

Comments are closed.