“GUYS” хамтлагийн А.Төгсбаярын 20 жилийн ойдоо зориулсан бэлэг

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, үзэгч, сонсогчтой “GUYS” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож буй.

Хамтлагийн гишүүд ойдоо зориулан өөрсдийн бие даасан уран бүтээлээр бэлэг барьж байна. Хамтлагийн гишүүн М.Мягмар өөрийн бүтээлээ үзэгч олондоо хүргээд байгаа бол энэ долоо хоногоос эхлэн А.Төгсбаярын “Орчлонг чимсэн цэцэг” бие даасан уран бүтээл цацагдаж эхэллээ.