Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 461 дүгээр ангид хорьжээ

Улсад их хэмжээний ноцтой хохирол учруулсан хэмээн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас шалгаж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө түүнийг саатуулж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хориод байгаа гэнэ. Харин АТГ-аас энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс буюу эрх баригч намын зүгээс түүнийг шалгаж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй хэмээн байнгын хорооны хурлаар удаа дараа хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах  хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэж мэдэгдэж байсан юм.