5.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Спорт

Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртэв. Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт...

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга...

Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид...

500 гаруй шатарчдын “Их нүүдэл” эхэллээ

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн  зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын...

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа. Тэмцээнийг...

Дэлхийн гранпри тэмцээний аваргууд эх орондоо ирлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д болж, Монголын “Улаанбаатар ММС Энержи” багийнхан түрүүлсэн. Ингэснээр Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд тус тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа алтан медаль хүртсэн юм. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан “Улаанбаатар ММС Энержи” эх орондоо ирлээ.

БНСУ-д болсон Гран при-д “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ

БНСУ-д сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүн байр эзэллээ. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн манай баг аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожсон байна. Энэ удаагийн амжилтаараа дэлхийн Гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлсэн тохиолдол болов. Манай баг хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, шигшээд анх удаа шалгарсан бөгөөд тэд...

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн...

Оюутан, залуучуудын дунд спортын 5 төрөлтийн тэмцээн явагдаж байна

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 20-оос аравдугаар сарын 23-ны хооронд Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт зэрэг таван төрлөөр, нийслэлийн иргэдийн дунд явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж байна. Оюутан, залуусын спортын таван төрөлт тэмцээний урьдчилсан тоглолтуудыг энэ сарын...

Ахмадын спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ

Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
5.1 ° C
5.1 °
5.1 °
75%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
14 °
Пүр
17 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ