-3.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Спорт

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг харцага Т.Баасанхүүд гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, "Увс нуур" дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж, амжилт хүслээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх...

О.Ууганбаатар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

Индонез улсад болж байгаа Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдаж ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдаж хожигдов.

“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин өрсөлдөнө

БНСУ-ын улсад “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн цагаан олимпод монголоос цанын төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Отгонцэцэг нарын оролцох эрх нь баталгаажлаа. Ийнхүү Монгол Улс 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны өвлийн олимпийн наадамд оролцсон бөгөөд 14 дэх удаагаа өвлийн олимпийн замд уралдах болж байна. Мөн пара цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх...

“Дугуйн өдөр” парад, тэмцээн болно

Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр” буюу дугуйн парад, тэмцээн 2020 оны энэ сарын 31-ний өдөр болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар зохион байгуулах энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл,...

Г.Угалзцэцэг, Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгарлаа

Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр, Дэлхийн гурван ч удаагийн аварга тамирчин бөгөөд энэ удаа ч дахин хосгүй амжилт үзүүлж Ази тивийн гурван удаагийн аваргаар тодорч байна. Дэлхийн 3 удаагийн Г.Угалзцэцэг нь 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан манай...

ЭМД-аар үйлчлэх 13 спорт клуб тодорлоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын шалгаруулалтад 13 спорт клуб тэнцэж, үйлчлүүлэгчийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ. Ийнхүү 13 спорт клуб ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллах юм. Тус газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийн сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 20-нд хүлээн авч, шалгаруулсан байна. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн,...

“Монголиа Опен” тэмцээн Олимпын эрхийн оноо олгох тэмцээн боллоо

Манай улсад зохион байгуулдаг чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээний нэр хүнд, цар хүрээ хэрхэн өссөн гэдгийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны гаргаж буй чансааны дүн баталлаа. ДБНХ /UWW/-ноос олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчин 25, мөнгө 20, хүрэл 15, шагналт тав дугаар байрт -10, долоод-8, наймд-6, есдүгээрт-4, аравдугаар байрт-2, Тивийн АШТ-д нэгд-12, 2-10, 3-8, 5-6, 7-4, 8-2 гэх мэт оноог өгөхөөр шийдвэрлэсэн. Жин тус бүрт хэчнээн тамирчин...

Ц.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллоо

“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Казахстаны жүдоч Смагулов Зансайтай барилдан торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болов. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. ОУХМ Б.Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдан давснаар хагас шигшээд шалгарлаа. Улмаар хагас...

М.Дөлгөөн тивийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэв

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ. “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-д мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Ази тивийн АШТ-д 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм....

Н.Төгсцогтын ээлжит тулаан цуцлагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм. Хоёр боксчин 57,2...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
80%
0kmh
0%
Лха
14 °
Пүр
21 °
Баа
17 °
Бям
13 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ