-22.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд “Уурхайчдын спортын их наадам 2022” боллоо

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Уурхайчдын спортын их наадам 2022" Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. Тус наадамд 33 байгууллагын 1500 гаруй тамирчид хүчээ сорьж, спортын амжилтаа ахиулсан байна. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг...

Монголын 8 тамирчин ой тогтоолтын олон улсын мастер боллоо

Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо /ДОТСХ/-ноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгуулав. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн...

Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо

Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт /2020.01.12/ өндөрлөв. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжисэн энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглов. Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн...

Шатар сонирхогчдын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 8-9-нд Төрийн ордны Их танхимд болно. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт...

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна. Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын...

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа...

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ. Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа . Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700...

Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан юм. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой оноолт таарч, түүнийг цэвэр ялснаар ийнхүү Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд аваргын төлөө хүч үзэхээр боллоо.

Монголын шигшээ 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Сингапурт үргэлжилж байна. Монголын эмэгтэй шигшээ баг Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. Мөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглож Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожив. Ингэснээр Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртэж тэмцээнийг өндөрлүүлж байна.

Н.Төгсцогтын ээлжит тулаан цуцлагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм. Хоёр боксчин 57,2...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
59%
0kmh
40%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ