-15.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 14, 2025

Спорт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм.  Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь...

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв. Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуучууд...

Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо

“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсны шигшээ багийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапурт зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлж, эмэгтэй баг 6 дугаар байрт орсон юм. Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн...

Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ. Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын...

П.Орхон олимпын эрхээ авлаа

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.16) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт...

Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер...

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалийг 4 дэх удаагаа хүртлээ

АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д 12 дугаар сарын 10-11-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнд Белградын ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон баг болон дэлхийн шигшээ гэсэн 6 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй бөхчүүд өөрийн хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж,...

Дэлхийн сонгодог дуучдын чансааг шалгадаг уралдаанд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар тунаж үлджээ

Дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгадаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалт Их Британийн Кардифф хотноо энэ сарын 11-18-нд үргэлжилж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англи, Норвеги, Турк, БНСУ, Өмнөд Африк, Шотланд, Украин, Бельги, Австрали зэрэг орны дуурийн дуучид өрсөлдөж байгаа юм. “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
0kmh
40%
Дав
-10 °
Мяг
-11 °
Лха
-6 °
Пүр
-8 °
Баа
-20 °
- Advertisement -

Шинэ мэдээ