Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, Азийн наадмын аварга боллоо
Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож Азийн наадмын аварга боллоо.
Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа хоёрдугаар байраар шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9...
Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид...
Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрх авлаа
Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2.09.26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж, Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.
Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулах барилдаанаа танилцуулдаг уламжлалын дагуу тавдугаар сарын хуваариа олон нийтэд мэдээлэв.
Энэ сарын салхийг сумын цолтнуудын барилдаан хагалах бол “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан эргэн ирлээ. Түүнчлэн дархан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх удаа зохион байгуулахаараа онцлогтой. Мөн хотын аварга шалгаруулах 3х3 багийн халз барилдаантай. Үүнээс гадна үзэгчдээс хамгийн олон санал харцага,...
О.Ууганбаатар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ
Индонез улсад болж байгаа Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдаж ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдаж хожигдов.
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
Жүдо бөхийн үндэсний...
Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа.
Тэмцээнийг...
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтай тоглож буй.
Хэсэгтээ дөрөв хожигдсон Монголын баг өчигдөр тав дахь тоглолтоо Гуамын талбайд хийж, 74:63-аар буулган авснаар анхны ялалтаа байгуулав. Тус тоглолтод Э.Маргад 16 оноо, есөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалтаар багаа манлайллаа. Харин багийн ахлагч Б.Билгүүн 11...
Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Их дуулга /Гранд слам/ тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон ОУХМ А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртэв.
Мөн энэ өдөр хүч үзсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 кг жинд хүрэл медалийн эзэн болов. Өмнөх өдрүүдэд Монголын шигшээ багаас ОУХМ Б.Ганхайч /63 кг/ мөнгө, Б.Хорлоодой /52...
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоолоор 2023 онд Улаанбаатар хотод “Зүүн Азийн Залуучуудын II наадам” зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2021 онд наадмын албан ёсны нэрийг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам хэмээн өөрчилсөн билээ. Наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдав.
Хурлаар эрүүл...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
8kmh
75%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-21
°
Лха
-17
°
- Advertisement -





































