Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно
Монгол Улсад Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 6-нд болно.
Улс, аймаг, цэрэг болон сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдааны түрүүг 10 сая төгрөгөөр мялаах аж. Харин үзүүрлэсэн нь 6, их шөвөгт шалгарсан нь 4 сая төгрөгийн бай гардана. Үүнээс гадна Ардчилсан намын дэргэдэх залуусын “Зориг” ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон “Зоригтон” бөхийн шагнал олгоно. Хамгийн бага...
Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-аас гурван медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болж, Монголын баг IV байр эзэллээ.
52 орны шилдгүүд оролцсон энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 15 жүдоч оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ариунболд дэд байр...
Гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа.
Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх гэрэлтүүлэг хийлээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн...
Пара байт харвааны эмэгтэйчүүд багийн төрөлд дэлхийн аварга боллоо
Солонгосын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд 28 орны 176 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй баг болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж, дөнгөж сая эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ...
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбоооос 2022, 2023 онд “Алтан цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахдаа багуудаа дэвжээгээр нь хувааж байсан билээ.
Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ жилээс үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман багийг оролцуулахаар болсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус барилдаанд баг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх аж....
МУГТ П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялснаар хүрэл медаль...
П.Орхон ДАШТ-ний шигшээ 8-д шалгарлаа
“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 62 кг-д зодоглосон дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Беларус бөх Вераника Ивановаг эхний хагаст 10:0 оноогоор буулгаж авч, шигшээ наймд шалгарлаа.
П.Орхон дараагийн тойрогт АНУ-ын бөх Адауго Нвачуквутай барилдана.
Өсвөрийн ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд Монголын тамирчид хоёр жил дараалан түрүүллээ
Болгарын Софи хотод үргэлжилж буй жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр манай зургаан бөх дэвжээнд гарснаас алт, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, охидын 57 кг-ын жинд “Виннер” клубын тамирчин М.Цэндбазар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Софид эгшиглүүлэв. С хэсгийн тэргүүлэн барилдсан тэрбээр эхлээд Шведийн Ханна Бабулфатыг, шөвгийн 16-д Грекийн Данаи Димоуг, наймд ОХУ-ын Екатерирна Ждановаг,...
Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.
Алтан медалийг Баянгол дүүргийн SK...
Сагсан бөмбөгийн “Холбооны цом” тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос анх удаа “Холбооны цом”-ын тэмцээнийг аравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд эмэгтэй 16 багаас үндэсний дээд лигийн 6, М хөгжлийн лигийн 8, оюутны лигийн 2 баг оролцох бол эрэгтэй 32 багаас үндэсний дээд лигийн 10, М хөгжлийн лигийн 16, оюутны лигийн 6 баг оролцохоор болсон байна. Тэмцээнийг шууд хасагдах шатны (direct elimination) хэлбэрээр буюу...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
40%
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
Бям
-22
°
- Advertisement -









































