Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
Үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа үндэсний сурын талбай болон шагайн харвааны асарт зочиллоо.
Энэ үеэрээ эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай,...
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ.
Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн...
Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг...
Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо
Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын...
“Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн хурал...
Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга, алдарт тамирчин Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга мөн байлцсан юм.
Уулзалтын үеэр талууд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо.
3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна
“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг...
Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ.
Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын...
Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -



































