-31.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Спорт

“Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо

Олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадамд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд уг бодлогод нийцүүлэн...

Үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 5-нд МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, Олимпын музей, номын...

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм. Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан...

М.Уранцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв

“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртэснээр ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорлоо. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ удаагийн дэлхийн дэвжээн дээр хүрэл медалийн төлөө Косовагийн жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа...

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2 башёд түрүүллээ

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшёо-г нэмэлт барилдаанд хаяснаар, энэ удаа 13 даваатай түрүүллээ. Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ийнхүү Г.Ган-Эрдэнэ, Такакейшёог хаяж, дахин хүртсэн Озэки цолтойгоо анх удаа түрүү бөхөөр тодорч, энэ амжилтаараа Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэж байна. Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд...

Олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол...

Н.Төгсцогтын ээлжит тулаан цуцлагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм. Хоёр боксчин 57,2...

Дэлхийн аваргын дэвжээнд хүч үзэх жүдочдын нэрс тодорлоо

Унгар улсын нийслэл Будапешт хотноо 6 дугаар сарын 6-13-нд зохион байгуулах жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Монголын баг тамирчдын нэрсийг зарлав. Энэхүү тэмцээн бол Токиогийн олимпын өмнөх хамгийн сүүлийн сорилт байх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 тивийн 92 орны 427 тамирчин ДАШТ-д хүчээ үзэж, олимпын өмнөх чансаагаа тодотгохоор бүртгүүлжээ. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус...

М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ

Ташкент-2021" хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэ амжилт нь түүнийг олимпын эрх авахад ихээхэн ойртуулж байгаа аж. Түүний жинд БНХАУ-ын...

М.Дөлгөөн тивийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэв

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ. “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-д мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Ази тивийн АШТ-д 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-31.9 ° C
-31.9 °
-31.9 °
75%
1kmh
0%
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-19 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ