-7.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Спорт

“Бөртэ чоно” ёслол Чингис хаан музейд болно

МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол 12 дугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейд болно. Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулах “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм. Өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл...

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалийг 4 дэх удаагаа хүртлээ

АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д 12 дугаар сарын 10-11-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнд Белградын ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон баг болон дэлхийн шигшээ гэсэн 6 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй бөхчүүд өөрийн хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж,...

Пауэрлифтингийн Ази тивийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 2-8-нд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээний залуучуудын ангилалд /эмэгтэй/ 63 кг жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахаж алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн ахмадын М-1 ангиллын...

МҮБХ-ноос энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг зарлав

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сард зохион байгуулах үндэсний бөхийн барилдаануудыг зарлалаа. Тодруулбал, 12 дугаар сарын 01-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол, 12 дугаар сарын 02-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь, 12 дугаар сарын 03-нд 16.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд, 12 дугаар сарын...

Хүндийн өргөлтийн ДАШТ-д 4 эмэгтэй тамирчин хүчээ сорино

Колумбын Богота хотноо хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 4-6-нд болно. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа юм. Дашрамд дуулгахад, Бахрейн улсад болсон 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар...

Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. Энэхүү барилдааны дунд шөвгийн наймд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Галсан-Очирын...

Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав. ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Жүдо бөхийн үндэсний...

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ САНХҮҮЧИД СПОРТЫН ХОЁР ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад Санхүү, эдийн засгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 111 жилийн ой, Санхүү, бүртгэл эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нгэж байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой спортын хоёр төрөлт тэмцээн өнөөдөр ҮБХИС-ийн спорт зааланд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд...

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд “Уурхайчдын спортын их наадам 2022” боллоо

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Уурхайчдын спортын их наадам 2022" Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. Тус наадамд 33 байгууллагын 1500 гаруй тамирчид хүчээ сорьж, спортын амжилтаа ахиулсан байна. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг...

Монгол Улсын Ерөнхийлөгч Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв. Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
73%
1kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-11 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ