-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн болно

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби...

Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа

Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус...

ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС АЛТАН МЕДАЛЬТАН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд "Ялалт" маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл,...

Бөхийн өргөөнд энэ сард болох чөлөөт болон үндэсний бөхийн барилдаан

Монгол Улсын гавьяат тамирчин, 1993 оны дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 11, 12-нд болно. Түүнчлэн Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 12-нд 15.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/, Аймаг, цэргийн начин цолтнуудын үндэсний бөхийн барилдаан 11 дүгээр сарын 13-нд 12.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил эхний ээлжид 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах...

Жүдочид өнөөдөр Баку-Их дуулгад хүч үзэхээр хилийн чанадыг зорив

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал "Их Дуулга" тэмцээн энэ сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох бөгөөд хүчээ сорих Монголын баг өнөөдөр тус улсыг зорив. Бакугийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Залуус зонхилсон Монголын багийн охидуудын дийлэнх нь анхны Их дуулгадаа хүч, ур чадвараа сорин барилдах юм.

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ. Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа . Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700...

БХЯ-НЫ УДИРДЛАГЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын 2022-2023 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Урлаг-Спортын өдөрлөг”-ийг зохион байгуулж баг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээнд БХЯ-ны харьяа байгууллагуудын 16 багийн 250 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс сагсан бөмбөгийн төрөлд...

Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх...

ОУХБХ /ФИФА/-ны "QUALITY PRO" стандартын талбайн батламжаа авлаа

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ өнгөрсөн 8 дугаар сард хөлбөмбөгийн талбайгаа шинэчилсэн бөгөөд тус талбай нь Нидерланд улсын Edel Hybridblade буюу үйсэн дүүргэлттэй Edel Grass B.V зүлэг юм. Энэхүү шинэ талбайн хэмжилтийг "Labosports" буюу Олон улсын байгууллага шалгаж баталгаажуулсныг ОУХБХ-нд баталгаажуулсан байна. "Эйч Би Эйс" ХХК уг талбайг бүтээн байгуулсан юм байна. Энэ талбайд анхны Олон улсын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
6kmh
75%
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-13 °
Мяг
-22 °
Лха
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ