-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө. Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж...

ТАШКЕНТ 2022: “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо

Узбекистан улсын Ташкент хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ийн жинд барилдсан “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр дэлхийн аварга боллоо.  Тэрбээр нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн юм. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн...

Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо

Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо. Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138  тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм. Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр...

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн спортын арга хэмжээнд “Таван толгой түлш”-ийнхэн оролцож байна

Эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууддаа 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол орны гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж салбарын ажилтан албан хаагчдын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм. Голомтонд гал ноцоох ариун үйлст залуусын төлөөлөл сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар, олс таталт гэсэн спортын 6 төрлөөр...

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,  Монголын мрьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид...

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын заан цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. “Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын...

Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
6kmh
75%
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-13 °
Мяг
-22 °
Лха
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ