5.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран “ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” анхдугаар зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд мэргэжлийн хяналтын төв орон нутгийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч 125 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар хамрагдаж байна. Тус...

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН 100 ЗАЛУУ ШАГНУУЛЛАА

Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр Тавантолгой түлш ХХК-ийн зуун ажилтан, албан хаагч Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, “МЗХ-ны 100 жилийн ойн медаль”-иар шагнууллаа. Шагнал гардуулах үеэр, Хангамж, худалдан авах ажиллагаа хариуцсан албан дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монголчууд бид Ардын хувьсгал ялсны 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бидний өвөг дээдэс, аав ээжүүд бидний өнөөгийн монгол орныг авч...

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа;Завхан аймгийн...

Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Дорж, Ардын эмч Ж.Баасанхүү нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Дорж;Анагаахын...

Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин...

51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ

Газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөхөд гарч буй хүндрэлтэй асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн газар чөлөөлөлтийн асуудал хөндөгддөг. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг  чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд  ид өрнөж байна. Нийслэлд баригдаж буй авто замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 443 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн барилгын 14 ажлын нөлөөлөлд 119 нэгж талбар,...

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг...

Наадмаар зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.  ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН  АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ НЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ     ...

Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна

Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Зөвлөн туслах үйлчилгээнд 6 аж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
5.1 ° C
5.1 °
5.1 °
75%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
14 °
Пүр
17 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ