15.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 8, 2024

Нийгэм

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж...

Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн...

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томиллоо

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр төлөөлөгчид асуулт асууж санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд...

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцуулна

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА УХААНЫГ ЭЕРЭГ ХҮМҮҮЖЛИЙН АРГАТАЙ УЯЛДУУЛАХ НЬ ” сургагч багш бэлдэх сургалт зохион байгуулагдаж байна. Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийг “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах ” талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өрх гэр бүлд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдэдээ бага наснаас нь эхлэн баримтлах зарчмуудыг суулгах, эцэг эхчүүд хүүхдийг...

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос аравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцлов. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион...

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардуулав

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид сонгогдсон тогтоолыг нийслэлийн Сонгуулийн хороо гардуулан өглөө. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэлийн ИТХ-д сонгогдоод буй 45 төлөөлөгч: Дүүрэг Тойрог Мандатын тоо Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Нам Саналын тоо Баянгол 1 2 Д.Ихбаяр  МАН 9841 Ө.Сумъяабаатар МАН 9438 2 2 Ж.Батбаясгалан МАН 11.363 Г.Гангамөрөн МАН 10.352 3 2 Д.Энхтуяа  АН 9388 Ч.Мэндбаяр МАН 9285 Баянзүрх 4 2 М.Тулгат АН 9625 Т.Батцогт АН 9121 5 2 П.Наранбаяр ХҮН 11.112 Д.Гантулга ХҮН 8074 6 2 Ү.Оюунзул МАН 8828 Д.Энхбаяр МАН 8588 7 2 Д.Пүрэвдаваа АН 9516 Н.Баярмөнх МАН 9030 8 2 Б.Сүхбаатар МАН 10.415 Б.Пүрэвдагва МАН 9141 Сонгинохайрхан 9 2 Ц.Төрхүү МАН 11.112 Р.Дагва МАН 10.057 10 2 Б.Сэргэлэнбаатар МАН 9733 Ц.Баттөр МАН 9088 11 2 Ж.Сандагсүрэн МАН 10.305 Н.Баярчимэг МАН 10.196 12 2 Г.Төгөлдөр МАН 9821 М.Говьсайхан МАН 9345 13 2 Н.Алтаншагай МАН 10.762 Б.Мөнхцэцэг МАН 10.578 Сүхбаатар 14 2 М.Халиунбат МАН 8569 Д.Бадарсан АН 7927 15 2 Х.Болормаа АН 10.495  Б.Эрдэнэсүх АН 10.001 Чингэлтэй 16 2 Н.Батсүмбэрэл МАН 9547 Б.Мөнхбат МАН 9203 17 2 З.Төмөртөмөө МАН 11.707 Л.Ариунтуяа МАН 11.610 Хан-Уул 18 2 Ж.Алдаржавхлан МАН 9907 Б.Мягмар МАН 7879 19 2 Л.Отгонбаатар АН 6563 Б.Өнөбат МАН 6527 20 2 Б.Одсүрэн МАН 8315 П.Ганзориг ХҮН 7585 Багануур 21 2 С.Даваасүрэн МАН 5482 Т.Отгонболд МАН 5193 Багахангай 22 1 С.Эрдэнэбаяр МАН 1205 Налайх 23 2 Ч.Раднаабазар МАН 7962 Б.Нэргүй МАН 6954

Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө. Тус транзит нислэгээр ирэх 250 гаруй иргэнийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу найман удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна. Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь: 10 дугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 10 дугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар 10...

Үнсийг нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглаж эхэллээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цээцээ импекс” ХХК, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мерсу” ХХК, “Ти...

Энэ сард багтаж эх орондоо ирэх хүсэлтийг 3 000 орчим хүн гаргажээ

Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23 354 иргэнийг эх орондоо авчраад байна. Нийт 84 удаагийн тусгай нислэгээр 16 816 иргэн ирсэн. Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу 11 удаагийн тусгай нислэг үйлдэнэ гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр шинэчилж ирсэн байна. Нутаг буцах хүсэлтэй нийт 9 000 орчим иргэн байгаагаас нэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
15.1 ° C
15.1 °
15.1 °
31%
2kmh
40%
Пүр
14 °
Баа
7 °
Бям
13 °
Ням
19 °
Дав
21 °
- Advertisement -

Шинэ мэдээ