9.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Нийгэм

Зургаан хувийн зээлд 520 иргэн хамрагдаад байна

Орон сууцны ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг 10 дугаар сарын 29-ний байдлаар нийт 520 иргэнд олгоод байна. Үүнд өнөөдрийн байдлаар нийт 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Хөдөө, орон нутагт 145 зээлийн хүсэлт ирснээс 7.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод буйг Монголбанкнаас мэдээллээ. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журам өөрчлөгдсөнөөр жилийн 6 хувийн хүүтэй зээлийг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд...

Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд: 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нар өнөөдөр “U money” автобусны картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд гар утсаараа, хүссэн газраасаа автобусны “U money” картаа...

Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд...

Нийт 80 гаруй улсаас 26 мянган иргэнээ татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу, энэ оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 100 удаагийн тусгай нислэгээр 80 гаруй улсаас 19 754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6 581 буюу нийт 26 335 иргэнийг татан аваад байна. Харин энэ сард 18 удаагийн нислэгээр 3 305 иргэнээ татан авсан бөгөөд бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй 5, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай...

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ...

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын...

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа...

Нийслэлийн үе үеийн удирдлага “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн үе үеийн удирдлага, иргэд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залдаг уламжлалтай билээ. Тэртээ 381 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьжээ. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан...

Сайжруулсан шахмал түлш 95 мянган тонныг нөөцлөөд байна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Үүнийг 30 хангамжийн бааз, 35 агуулахад нөөцлөн, нийт 483 борлуулалтын цэгээр худалдаж байгаа. “Сайжруулсан шахмал түлшний “сайн” карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлбэл “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой”-г Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
9.1 ° C
9.1 °
9.1 °
57%
2kmh
40%
Мяг
26 °
Лха
10 °
Пүр
16 °
Баа
19 °
Бям
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ