2.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Нийгэм

Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив. Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилго үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулж нийслэлийн хүүхэд бүрийг эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, бүтээлч...

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов. Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар барилга хуучирч муудсанаар 2012 онд...

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна

Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг...

Монгол, Кубын талууд боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх болов

“Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах арга хэмжээ өчигдөр БСШУСЯ-ны Соёмбо танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нар байлцав. Хэлэлцээрт Монголын талыг төлөөлж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар,...

12.3 мянган тонн махыг иргэдийн хэрэгцээнд хямд борлуулжээ

“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны 4 дүгээр...

1008 айлын орон сууц баригдана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман...

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг...

21.4 сая хээлтэгч төллөжээ

Монгол улс 21.0 сая төл хүлээн аваад байна. Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 26.1 сая хээлтэгчийн 81.8 хувь буюу 21.4 сая хээлтэгч төллөж 21.0 сая төл буюу гарсан төлийн 98.1 хувь нь бойжиж байна. Үүнээс: 56.6 мянган ботго, 620.0 мянган унага, 998.6 мянган тугал, 10.6 сая хурга, 8.8 сая ишиг бойжиж байна.

“Насны хишиг”-ийг олгож эхэллээ

Ач санах тухай хуулийн дагуу 65 ба түүнээс дээш настай ахмадуудад өчигдөр буюу энэ сарын 21-нээс “Насны хишиг” олгож эхэллээ. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгодог. Хуулийн дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг өгөх юм. Мөн 90 ба түүнээс дээш настай ахмад настанд...

Сүхбаатар дүүрэгт жишиг өрхийн эмнэлгийн байрны шав тавих ёслол боллоо

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
87%
3kmh
75%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ