2.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Нийгэм

Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 цагаас эхлэн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэллээ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Энэ удаа Баянгол, Баянзүрх,...

Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн...

П.Сэргэлэн: ХХАА-н салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ дэмжих болно

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Мал хамгаалах сангийн дарга н.Цэдэндамба болон бусад албаны төлөөлөл Архангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй  уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар сонсож, харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж газрынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тус аймгийн ХХАА-н...

Газрыг зөвхөн газрын биржээр дамжуулан авч болно

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч тусгасан...

Арьс ширний байрыг шинэчлэн барих орон сууцны шав тавилаа

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар...

Буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ...

Гурван хүүхдэд зүрхний хагалгаа амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн...

Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанад Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын...

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Шинэчлэлийн хүрээнд тус замыг дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барихаар төлөвлөж байгаа юм. Мөн 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийгдэнэ. Улаанбаатар-Дархан чиглэлийн нь ачаа,...

Усанд автсан айлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллав

Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим өрх айлууд усанд автах эрсдэлд бий болсон тул тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт шуурхай арга хэмжээ авч ажиллаа. Цаашид нөхцөл байдлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан арга хэмжээ авч, үерт автуулахгүйн тулд замын ус зайлуулах суваг шуудууг гаргах тал дээр анхаарч, хуримтлагдсан усыг гадагшуулах арга хэмжээг авахад...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
87%
3kmh
75%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ