1.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Кейс менежментийн сургалт явагдаж байна

Кейс менежментийн сургалт буюу Хамгааллын алхмууд сэдвээр Олон улсын “Мөнгөн” түвшний сургалтыг Улаанбаатар хотод 2019 оны 10 сарын 10-15-ны өдрүүдэд явагдаж байна. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, ШИТИС, МУБИС-ийн багш нар, Хүүхдийг Ивээх Сангийн холбогдох мэргэжилтэн нар суралцаж байна. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын олон улсын зөвлөх багш Жэйн Гардер...

Дээд шүүх Н.Чинбатыг цэцийн гишүүнд нэр дэвшүүлэв

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар нэрээ дэвшүүлэхэд Д.Зүмбэрэллхам нэрээ татсан байна. Санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов.

Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80 хувийг зарцуулаад байна

Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80.0 хувийг зарцуулаад байна. Малчид өнгөрсөн намар 1.1 сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл, 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир, шүү бэлтгээд байсан юм. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй...

МСҮТ-ИЙН ТӨГСӨГЧДИЙГ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ХАМРУУЛНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс бэлтгэгдэж буй мэргэжлүүдийн онцлог, чиг хандлагын тухай олон нийтэд хүргэх зорилгоор “Мэргэжлийн боловсрол-бидний ирээдүй” нэг сарын аяны нээлтийн ажиллагааг хийлээ. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Съезхан, ХХҮЕГазрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Ганболд, Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Заманбек, МСҮТ-ийн захирал...

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82,1 хувьтай хангасан дүн гарлаа

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаврын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж  ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн. Б.Батзориг: 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд сайн ажиллах хэрэгтэй байна Энэ...

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг...

“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо. Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв.

Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан asдүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны...

Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сард  "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг, тус оны зургаадугаар сард нийслэлийн хэмжээнд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталсан. Ийнхүү уг хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах Санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд 2018 оны зургаадугаар сараас...

Вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг өглөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа. Корона вируст халдвар Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг 2021 оны 06 сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусийн эсрэг эмийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
51%
2kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
20 °
Баа
12 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ