Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын...
Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт
Эрүүл мэндийн сайд Г.Чинбүрэн өнөөдөр томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ онд нийт 300 мянган хүн/тун вакцинжуулалт хийх ёстой. Одоогийн байдлаар, вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Улаанбаатар хот 62, хөдөө, орон нутаг 57 хувьтай байна.
Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 хүртэлх насны 160 мянган хүүхдээс 96 мянга...
Нэг өдөрт 1.22 сая тонн нүүрс худалдав
“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр 4 удаагийн арилжааг амжилттай хийж, 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс худалдав.
Арилжаанд долоон харилцагч оролцож, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна.
“Эрдэнэс...
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд авто замын трасст өртсөн хотхон, хорооллын СӨХ-д болон ААН-үүдтэй зөвшилцөөд байна.
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ
СХД-ийн 34 дүгээр хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. Тус зам нь• 8 метр өргөн• 3.7 км урттай• 1.7 км явган замын байгууламжтай• 9 цэгийн гүүр,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа.
Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа...
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд...
Ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд зээл олгожээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 29-нд болов.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх...
НОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар хэлэлцлээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын гамшиг, ослын нөхцөл байдал”, “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, “Нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” болон "Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2030" төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НОБГ-ын дарга, хурандаа...
Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “2023 онд нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудаас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны корпорац гэх цөөхөн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -









































