Шахмал түлшийг энэ сарын 15, хагас коксон нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ
Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксоан нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.
Автомашины зам дагуу, төв гудамжид нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд заруулах түлшийг иргэд "сайн" карт болон аппликэйшн ашиглан худалдах авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр зарах бол шинээр худалдах хагас коксон нүүрс 25...
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.
Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс...
Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.
Эрчим хүчний 32 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан эрчим хүчний 5 багц буюу 32 мянган тонн нүүрс 46.20 ам.доллароор амжилттай арилжлаа.
Арилжаанд хоёр оролцогч оролцсон бөгөөд эрчим хүчний 32 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулсан байна.
Тус компани энэ оны эхний хагас жилд 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5...
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахаар боллоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр ийнхүү хуралдуулж буй нь утга учиртай юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.
“Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, “Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж,...
Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Нийт 150 хүүхдийн ортой тус цэцэрлэг 6 бүлэг 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн...
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189.634,...
Улаанбуудайн тариалалт багасаж, тосны ургамлынх нэмэгджээ
Манай улсын улаанбуудайн тариалалт 2024 оныхоос 41.5 мянган га талбайгаар багассан бол тосны ургамлынх 19.8 мянган га-гаар нэмэгджээ.
Улсын хэмжээнд энэ оны хавар 577.5 мянган га талбайг тариалсан. Үүнээс үр тариа 312.8 мянга, улаанбуудай 272.8 мянга, төмс 12.9 мянга, хүнсний ногоо 15.9 мянга, малын тэжээл 87.2 мянга, тосны ургамал 148.5 мянган га талбайд тариалсан байна.
Харин энэ зун хур тунадас бага, хэт их халуун үргэлжилсний улмаас 41.4 мянган га талбайгаас ургац алдаж, 3.9...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
60%
0kmh
0%
Дав
-10
°
Мяг
-18
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-13
°
- Advertisement -









































