-27.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 21, 2025

Нийгэм

Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.  Энэ онд улсын хэмжээнд 312.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган...

“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.  2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,  Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель...

Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.  Бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид...

ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.  2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яамнаас хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран...

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотод бороо өглөө 5:00 цагаас эхлэн орсон бороо өдөртөө үргэлжлэн орох тул ЦУОШГ, ОБЕГ-аас иргэдийг үер усны аюулаас онцгойлон сэрэмжлүүлж байна. Нийслэлд өглөө 7:00 цагийн байдлаар 1.5~3мм хур тунадас оржээ. Бороо өдөртөө үргэлжлэн, Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээгээр орно. Мөн 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул иргэд, малчид, тариаланчид болзошгүй...

Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, эхчүүд засаж...

Тансаг зэрэглэлийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 6.6 сая төгрөг байна

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн тайланд энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая, тансаг зэрэглэлийнх нь 6.6 сая төгрөг байна. Эдгээр байгууллагын худалдсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн талбайн 82.5 хувийг газар, 14.8 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны , 1 хувийг зориулалтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд...

Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлх солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай,...

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ. Захирамжийн дагуу: Ахуйн болон аж ахуйн...

Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
0kmh
0%
Дав
-10 °
Мяг
-18 °
Лха
-19 °
Пүр
-16 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ