24 Мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулж, төлөөлөгч нарын асуултад хариулт өгч байна.
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан.
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна. Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй. Авто замын ажлыг "Баянцогт зам" ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна
НИТХ: Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын дарга А.Баяр Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци нарыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр /2025.05.22/ Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци, Бүгд Найрамдах Турк Улсын “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч ᠋Ентүр Фатих болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр Монгол Турк хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид нийслэл Улаанбаатар хоттой,...
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтын үйл ажиллагааг нээж дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж амжилт хүслээ. Энэхүү сургалтаар алба хаагчдад нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар сонсгол болон харааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүдтэй харьцахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэж, дохионы хэлний анхан...
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр Цэргийн штабын офицер, ахлагч нар сургалтыг зохион байгуулж байгаа юм.
“Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй.
Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай,...
Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орж, сэрүүснэ
Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6-+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн...
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг засна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж засна.
Зам засварыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 26-ны 6:00 цагийн хооронд хааж хийх юм. Авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх бөгөөд засвар хийх үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөжээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
0kmh
0%
Дав
-18
°
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-13
°
- Advertisement -










































