Монголын энхийг сахиулагчид жендэрийн тэгш байдлын үлгэр жишээ боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хаалтын ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч...
Ойрын өдрүүдэд гурван байршилд зам хаана
Нийслэл хотод өрнөж буй зам засвар, ус дамжуулах болон дулааны шугам солих ажилтай холбогдуулан өнгөрсөн сараас хэсэгчлэн зам хааж эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.
Тодруулбал, ДЦС-3, 4 компани руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хаана. Тиймээс...
Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалжээ. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, тухайн дүүргийн хороодын Засаг дарга болон сургуулийн захирлуудтай уулзаж, санал солилцлоо.
Тодруулбал, энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл...
Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай
Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-нд 11:53 цагт цурамд оруулж, өнөөдөр 07:15 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон...
Инженерийн цэргийн олон улсын сургалт, дадлагад оролцлоо
БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байрлалд олон улсын сургалт дадлагад Зэвсэгт хүчний жанжин штабын инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо.
Энэхүү сургалт, дадлага Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны Гурван талт түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд болсон юм.
БНСУ-ын санаачилгаар тус улсад анх...
“Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгөх юм.
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус авто замын ажлын...
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа
СХД-ийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулж, зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Хяналтын камерын цэгүүд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.
Манай улс 23 мянган цэргийг энхийг сахиулахаар илгээжээ
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээгээд байна.
НҮБ-ын баримталж буй стратегийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор цаашид ч үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэх юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард БНӨСУ-д ажлын айлчлал хийж, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцан, шаардлагатай 24 техникийг шинэчилжээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
1kmh
0%
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-13
°
Бям
-16
°
- Advertisement -










































