Нийслэлийн гол замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө засаж дуусгана
Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд гол замын засварыг ирэх долоодугаар сарын 5-наас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг засаж байгаа юм. 2007 оноос засаж, шинэчлээгүй тус замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байгааг албаныхан хэллээ. Учир нь, хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо...
Батлан хамгаалах салбар “Сүзүки жимни” маркийн 60 автомашинаар паркаа шинэчиллээ
Батлан хамгаалах салбар энэ онд 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Сүзүки жимни” маркийн төмөр хүлгийг өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тус салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн бол өчигдөр “Ниссан Навара” маркийн 20 машиныг цэргийн ангийн...
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа. Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V...
“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хаана
Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хороонд байрладаг “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замыг засаж шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.
Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ. Тухайлбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг энэ сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, 29-ний өглөөний 06:00...
Цэргийн ангиудыг туулах чадвар сайтай шинэ автомашинаар хангалаа
Цэргийн ангиудынхаа авто машиныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг шинэчилж, Тоёота загварын 22 автомашиныг цэргийн багт гардуулан өгсөн.
Өнөөдөр цэргийн ангиуддаа туулах чадвар сайтай Nissan Navara маркийн 20 авто машиныг гардууллаа.
Удахгүй нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт...
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгох” асуудлыг хэлэлцэж баталлаа.
Саяхан НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй,...
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж буюу Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүнсний ногоо тариалах шинжлэх ухаан, технологийн жишиг парк байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өглөө.
Төв зам болон уулзварыг бямба гарагт хаана
“Улаанбаатар марафон 2025” олон улсын уралдаан энэ сарын 24-нд болохтой холбоотой төв замыг хэсэгчилж хаах талаарх чиглэлийг НЗДТГ-аас өглөө.
Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар болон замыг хязгаарлах юм. Үүнд: Цэцэг төв, Зоос гоёл, Сансарын имарт, Бөхийн өргөө, Зүүн 4 зам, Нарантуул зах, Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц, Дүнжингаравын урд зам Улиастайн уулзвар Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, Маршалын...
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй.
Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
0kmh
0%
Дав
-18
°
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-13
°
- Advertisement -










































