Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
Хошууч генерал цолыг:
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал,
Бригадын генерал цолыг:
Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа,Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн...
Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жил, монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын байгуулан удирдсан Ардын цэрэг Хиат хотыг чөлөөлжээ. Хожим Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьж, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар...
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна.
Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах...
Төрийн далбаа мандуулах ёслолыг “Тэмүүжин өрлөг” сургуулиас эхлүүллээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг өнөөдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүллээ.
Төрийн далбааг мандуулах ёслолыг нээж...
Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна
Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, говийн бүс...
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-нд зарласан.
Өнөөдрийн байдлаар чөлөөлөлтийн...
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга...
Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ
Энэ жил "Музейн нээлттэй өдрүүд”-ийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд улс даяар 3 дугаар сарын 7-13-нд зохион байгуулав.
Энэ үеэр орон нутгийн өмчийн 23 музей 122, төрийн өмчийн 10 музей 57, нийт 179 арга хэмжээнд 81,805 иргэнийг хамруулан зохион байгуулсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилжээ.
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн...
Эдийн засаг энэ онд 7.4 хувиар өсөхөөр байна
Манай улсын эдийн засаг энэ онд 7.4 хувиар өсөхөөр байна.
Нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдах, Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт эрчимжих хүлээлттэй. Хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, төсвийн төлөв сулрах, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэхээр байгаа. Дунд хугацаанд төслийн бүтээн байгуулалтууд 2026 оны турш үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
2kmh
0%
Лха
-15
°
Пүр
-12
°
Баа
-12
°
Бям
-15
°
Ням
-13
°
- Advertisement -










































