Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж,...
Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад,...
Ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг шинэчлэв
Санхүүгийн зохицуулах хорооноос“Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг орууллаа.
Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компанид даатгуулж, харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар болж байна. Даатгалын багц дүрэмд тусгасан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой...
Нийслэлийн хэмжээнд зам барилга, талбайд хяналт хийж, зөрчил арилгах ажил эхэллээ
НЗДТГ-аас иргэдийн эрүүл,ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах ажлыг эхлүүллээ.
Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд дараах зөрчлийг арилгуулах юм. Тухайлбал
Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хашаа, хайс, байгууламж;Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан...
Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг учраас хүн бүр анхаарал, болгоомжтой байх шаардлагатай байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Дорнод аймгийн Хэрлэн, Чойбалсан, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд энэ сарын 09-нд бүртгэгдсэн 11 удаагийн ой, хээрийн түймрээс өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо...
Д.Даваадоржжав: Зам талбай цэвэрлэгч шүүрт машинаар 10-15 хүний ажлыг хөнгөвчилдөг
Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байна.
Хүлээлгэн өгсөн машин, техникийн ажиллагааны талаар “Ти Жи Эйн Форэстри” ХХК-ийн зам талбайн инженер...
Нийслэлд энэ онд 59.6 км явган замыг шинэчилнэ
Нийслэлд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ.
Цаг агаар дулаан байвал явган замын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Явган замыг шинэчлэхдээ кабелуудыг газар доогуур системээр явуулахад хугацаа их орно. Автозамын нэгдүгээр эгнээ дагуу гол гудамж, зогсоолыг явган зам, ногоон байгууламжтай болгоно. Төв зам...
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон...
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр...
Цэргийн багт автомашин гардууллаа
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 07-10-ны өдрүүдэд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцлаа.
НҮБ-ын энхийг сахиулах...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
2kmh
4%
Пүр
-12
°
Баа
-11
°
Бям
-16
°
Ням
-16
°
Дав
-15
°
- Advertisement -









































