-31.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Нийгэм

Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт...

Нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, •    Явган эргүүлд 1172 алба хаагч,•    Хамгаалалтад 360 алба хаагч,•    Замын зохицуулалтад 1230  алба хаагч, нийт 3182 алба хаагч 224 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ.

Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг  77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.  

Их эзэн Чингис хааны алтан хөшөөний нээлтийн ёслол болж, хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн  хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр (2025.03.01) Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцлоо.

МОДОН МОГОЙ жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс

Гал суудлын цээр: Энэ жил улаан өнгийн эд, мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унах, төмрийн аюулаас болгоомжил. Улаан идээ бүү гарга. Өвс шарлах үед, намрын адаг сард анхаар. Нохой сарын 20-ны өдөр баруун зүгт бүү оч. Од харшилна. Толгой, цээжин бие өвдөхөөс болгоомжил Хий суудлын цээр: Энэ жилд шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах,...

Улаанбаатар хотын уулзваруудыг бүрэн камержуулж, мэдээллийг нэгтгэн, боловсруулалтыг хиймэл оюун ухаанаар хийж байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Мөн эдгээр камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээлэл холбогдох газрууд руу дамжуулагдана.

Хот тохижилтын салбарт парк шинэчлэл хийснээр өнөөдрийн байдлаар 673 машин техниктэй ажиллаж байна

Хот тохижилт, нийтийн аж ахуйн салбар бол Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, ая тухтай харагдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход чухал үүрэгтэй. Тиймдээ ч Улаанбаатар хотын зүгээс тус салбарт парк шинэчлэлт хийж, үе шаттай ажлууд төлөвлөн гүйцэтгэж байгаа билээ. Хот тохижилтын салбарын ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэх, тэднийг ажил үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор машин, техник, тоног төхөөрөмж, багаж...

Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ

Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих...

Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ. Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөлөө. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-31.9 ° C
-31.9 °
-31.9 °
68%
0kmh
3%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-14 °
Дав
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ