-15.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Нийгэм

“Гэрэгэ” бонд 800 сая ам.долларын санхүүжилт босголоо

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоногт олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон талаар гадны хэвлэлүүд түрүүлж мэдээлсэн юм. Бондын эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас бага хүүтэй босгож чаджээ. Өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бонд 10.8 хувийн хүүтэй байсан юм. Шинээр гаргаж буй бонд нь“Гэрэгэ” хэмээх нэрээр гарсан бөгөөд Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/...

“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг байршууллаа

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд  “Аз жаргалтай Улаанбаатар хот” чимэглэлийн хөшөөг Сөүлийн гудамжинд байршууллаа. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна. “Улаанбаатар хотод зүлэг талбай, барималууд дутмаг байдаг. Нийслэлийн удирдлагуудын санал болгосноор энэхүү баримал маань хийгдсэн. Аз жаргалтай гэр бүлийг харуулсан бүтээл байгаа. Хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Хөшөөг...

С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Гэвч нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг хойшлуулсан юм. Ингэснээр 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэргийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр буюу дахин хэлэлцэхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч түүнийг...

МҮЭ-ийн гишүүд, багш нар өлсгөлөн зарлана

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр МҮЭХ-той тохиролцоонд хүрч чадаагүй тул хугацаагүйгээр завсарлуулах санал гарсан. Хэлэлцээрийн үеэр 55.4 тэрбум төгрөгийг төрийн алба хаагчдад урамшуулал олгохоор 2017 оны төсвийн тодотголд тусгах саналыг Засгийн газар тавьжээ. МҮЭХ-ны зүгээс 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэх байр суурийг илэрхийлсэн ч Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн 2018 онд цалин хөлсийг нэмэх санал гаргаагүй тул эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах...

Нийслэлийн тугийг мандуулав

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулах ёслол болов. Туг мандуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн үе үеийн удирдлагууд оролцлоо. Нийслэлийн туганд Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьдыг дүрсэлсэн байдаг. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Мөн...

Ж.Хунан Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

Монголын хуульдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг сонгохоор заасан. Энэ дагуу тус холбооноос Гуравдугаар их хурлаа өчигдөр буюу энэ сарын 28-нд зарлан хуралдуулсан юм. Холооны Ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн чадварлаг зургаан хуульч нэр дэвшсэн бөгөөд хурлын үеэр Б.Баярсайхан нэрээ татжээ. Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийг...

Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албахынхан өнөөдөр Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө,...

264 авто машины зогсоол бүрэн ашиглалтад орлоо

Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-наас 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-наас 11 дүгээр сарын 01-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан,...

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Хүнсний салбар, хөнгөн үйлдвэрээ дэмжиж үйлдвэрлэгч орноос экспортлогч орон болох зорилт тавьж ажиллана

Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин-тэй уулзлаа.Уулзалтын эхэнд энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомт / Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт/-ыг 2 тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоо нэмэгдсэн.Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцөлийг таатай болгохын тулд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ