Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс шийдвэрлэн олгож эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн баталсан.
Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах зэрэг 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг...
Энэ онд нийслэлийн хэмжээнд 3000 гаруй нэгж талбарт газар чөлөөлжээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ.
НЗДТГ-ын мэдээлснээр, инженерийн дэд бүтэц 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажилд 580 нэгж талбар чөлөөлсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.
2025 онд газар чөлөөлснөөр...
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх...
“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохсанал, дүгнэлтийг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шатахууны асуудалтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө.
Тус яамнаас мэдэгдсэнээр сүүлийн зургаан хоногт АИ92 шатахууны нийлүүлэлт эрс нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатар боомтоор энэ сарын 19-нд 47, 20-нд 36, 21-нд 63, 22-нд 65, 23-нд 54, нийт 265 вагон АИ92 шатахуун орж ирсэн байна.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “Сарын...
“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа
2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ингэснээр 2026 ондоо багтаан бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ гэж тооцоолжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон орны 27 аж ахуйн нэгж оролцоно. Метро ашиглалтад орсноор иргэд автобусаар 45 минутад зорчих зайг 15...
Нийт нутгийн 80 орчим хувь нь цастай байна
ЦУОШГ-ын мэдээллээр нийт нутгийн 79 хувь нь цастай байна.
Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэд цасны зузаан 20 см-ээс дээш байгаа юм.
Харин Увсын Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан,...
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Манай орны ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх,...
Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм. Мөн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
4%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -










































