-16.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томиллоо. Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов. Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын...

“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг нь "Ривер гарден" хотхон орчмын шугам шинэчлэлийн ажил юм. Өнөөдрийн байдлаар тус ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Нийслэлд энэ жил 1.3 км хөрсний ус зайлуулах шугамыг засаж, шинэчилж байна. Гурван байршлын шугам шинэчлэлийн...

Арваннэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уур орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлсэн байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 88 хувьтай үргэлжилж байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжийн 2.4 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг хийж дуусгаж, зургаадугаар сард зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар тус 2.4 км авто замын нийт ажлын явц 93 хувьтай байна. Тодруулбал, тохижилтын ажил 65 хувь, далан ухмалын ажил 100 хувь, зорчих хэсгийн ус зайлуулах лотки суурилуулалт 90...

Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0--5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр...

Өнөөдрийн байдлаар 53 вагон АИ-92 автобензин импортоор ирлээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийж байгаа тааар АҮЭБЯ-наас мэдээллээ. Үүнд: Импортын хуваарилалт: Толгойт өртөө-26 вагонРашаант өртөө -4 вагонЗамд яваа /Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн/ -23 вагон Замд явж буй 23 вагоны чиглэл: Сүхбаатар...

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл,...

Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна

Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 15-наас сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг нэвтрүүлж, иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлээд байна. “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан...

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын эмч цолоор: Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл...

Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өнөөдөр 10:19 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт нь Ханх сумын төвөөс баруун урд зүгт 36 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 50 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 71 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт энэ сарын 21-нд 5 магнитудын хүчтэй газар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66%
1kmh
100%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-21 °
Мяг
-21 °
- Advertisement -

Шинэ мэдээ