Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо
Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн шинэчлэл хийгдэж буй авто замуудын ажилтай танилцлаа. Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км...
Батсүмбэрт гарсан таван түймрийг цурманд оруулжээ
Өчигдөрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хэрийн гол”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль...
ХХААХҮЯ-наас ОБЕГ-т 32.2 сая төгрөгийн тусламж үзүүллээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32.2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах, хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Хүнс хөдөө...
Алба хаагчид БНСУ-д олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалтад хамрагдлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын Гал сөнөөгч, аврагчдын сургалтад төв орон нутгийн 18 алба хаагч хамрагдлаа.
Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн юм.
Энэ...
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг өндөрсгөнө
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл багтдаг. Уг ажлын хэсгээс эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж эмнэлэг, сувилал, эмийн сан, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйлчилгээ эрхлэх байгууллагад тусгай зөвшөөрөл...
Иргэдийн хандивыг түймрийн голомтод хүргэх цуваа хөдөллөө
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цугларсан энэхүү хандив тусламжийн бараа материалыг ойн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх цуваа өчигдөр орой Онцгой байдлын ерөнхий газраас хөдөллөө.
Тус цуваа нь Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал,...
Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон байна. Нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байгаа учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.
Орон сууцтай болохыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авна
Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх...
Монгол орныг гэрэл зургийн дуранд буулгажээ
Монгол-Солонгосын ЕБС-ийн сурагчдын хамтарсан “Өнөд орших-Өнгөлөг агшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2017.07.19/ Монголын Уран зургийн галарейд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцож, сурагчдын бүтээлийг үзэж, сонирхов. Тус үзэсгэлэнд БНСУ-ын талаас найм, Монгол Улсын талаас 20 сурагч тус тус хамрагдсан юм. “Гэрэл зургийн анги” хөтөлбөрийг БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд...
Дэлхийн тоглолтод оролцох тамирчдыг үдэн гаргалаа
Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов. Энэ ёслолд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд тус наадмын Монголын багийн тугч Д.Нацагдоржид алтан соёмбот төрийн далбаагаа гардуулж,...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
55%
4kmh
75%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -









































