-27.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Нийгэм

Наадмын талбайд согтууруулах ундаа, тамхи борлуулахыг хориглоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв. Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа...

Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг...

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал хойшлогдлоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов. Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо. Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Сонгинохайрханчууд шинэ сургуультай болно

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд  долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод  баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр /2017.06.14/ боллоо. Шав тавих арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр...

Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх...

Цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг хүндрэл үгүй болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ. Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг...

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд...

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол  Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв. Бүх цэргийн хар сүлдний их сүлдэчийн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө,...

Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархаст 7 жилийн ял оноов

Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархасын шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоолоо гэж тус дүүргийн шүүхээс мэдээллээ.

Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
3kmh
0%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ