-30.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Нийгэм

НИТХ-ын А.Баяр: Бусан, Улаанбаатар хотууд бизнесийн хамтын ажиллагаатай корпорац байгуулах боломжтой

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пусан хотод ажиллалаа. Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.    Пусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Пусан нь...

Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Тус ажлын хүрээнд дээрх дүүргүүдийн айл өрхийн дулаалгын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн юм. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.  

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт,...

100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ

2025 онд нийт 44 байршилд 104.4 км авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 100.9 км авто замыг шинэчилж, нийт авто замын ажлын гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн хувьд 1978 оноос хойш их засвар хийгээгүй 16 км Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй 8.9 км Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчиллээ. Өмнө нь Улаанбаатар хотод...

Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна

Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л борооны ус зайлуулах шугамтай. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2024, 2025 онд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсраад байна. Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам...

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/ Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт...

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо. Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг...

АҮЭБ-гийн сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдохж албан тушаалтнуудад даалгалаа. Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын...

Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана

НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн байранд хуралдлаа. Хот хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа энэ үед Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн 170 гаруй мянган айл өрхийг хагас коксон утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшид шилжүүлж буйтай холбоотой бэлтгэл хангалт болон түгээлт, коксон түлшний ханган нийлүүлэлт, үнэ, хадгалалт, иргэд нүүрсээ хаанаас хэрхэн авах зэргийг лавлаж, “Тавантолгой түлш” компанийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-30.9 ° C
-30.9 °
-30.9 °
69%
1kmh
0%
Ням
-15 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-19 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ