Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
Дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6...
Тужийн нарсыг сэргээсэн БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь, хангайн бүсэд байгаль экологид нийцсэн модлог ургамлыг үе шаттай тарьж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхээр 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр мод тарилаа. Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг...
"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Манай хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт...
"Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй"
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад...
Үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ гардуулав
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч “Өгөөж Мандал уул” ХХК-д үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гардууллаа.
Тус компанийн захирал П.Бямбацэрэн “Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан энэ жил Дархан-144 сортын 153 тонн үр авч хавар тариалсан. Үүний үр дүнд 2400 тонн элит үр бэлтгээд байна” хэмээв.
“Өгөөж Мандал уул”...
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 2025.10.02-ны 21:00 цагЗам нээх: 2025.10.03-ны 06:00 цаг
Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын...
Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт
Эрүүл мэндийн сайд Г.Чинбүрэн өнөөдөр томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ онд нийт 300 мянган хүн/тун вакцинжуулалт хийх ёстой. Одоогийн байдлаар, вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Улаанбаатар хот 62, хөдөө, орон нутаг 57 хувьтай байна.
Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 хүртэлх насны 160 мянган хүүхдээс 96 мянга...
Нэг өдөрт 1.22 сая тонн нүүрс худалдав
“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр 4 удаагийн арилжааг амжилттай хийж, 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс худалдав.
Арилжаанд долоон харилцагч оролцож, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна.
“Эрдэнэс...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-21
°
Лха
-17
°
- Advertisement -









































