Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг...
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг асфальт бетоноор хучиж...
102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СХД-ийн 15 дугаар хороо, Хархорин зах орчимд ажиллалаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 ААН явган зам шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 3 ААН ажлаа...
БГД-ийн 212 өрхийн гэр, 81 айлын байшинг дулаалаад байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд 287 байшин, 187 гэр дулаалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гэр дулаалга 60 хувь, байшин дулаалга 20 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БГД-ийн 11 дүгээр хороонд ажиллалаа.
Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.
Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг...
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Авто замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор • 11 дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх,• 1100 метр цахилгааны агаарын шугамыг хүчитгэх,•...
Дэнжийн мянгад хийн дулааны станц барина
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хойд талд 2 га газрыг чөлөөлж, 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох юм.
Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар...
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина
Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...
Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна.
Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэв
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал”...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
- Advertisement -









































