Ханын материалд 1800 айлын орон сууц барина
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн V хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг...
Шахмал түлшийг 274 цэгт борлуулж эхэллээ
Шахмал түлшнийг нийслэлд өнөөдрөөс худалдаж эхэллээ.
Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргав. Цаашид гэрээт борлуулалтын 400 цэг ажиллуулах юм.
Иргэд “HOTULA” аппликейшн, “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай...
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна. Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна. Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн...
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийн танилцуулгыг болон “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах” төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ.
“Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийг хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024- 2028 оны уйл ажиллагааны хөтөлбөр"-т туссан 5 зорилго,...
“Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна”
Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, бүдүүн яндантай тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо 22:00 цагаас хойш хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, нийтийн эрх ашгийг хүндэтгэх, замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэхээр НИТХ-ын дарга А.Баяр чанга дуу чимээний Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өчигдөр 22:00 цагт 32-ын тойрог, 100 айл орчимд ажиллалаа. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Зам тээврийн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж буй.
Тухайлбал, 2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар...
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа.
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо...
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ. D-GOV.mn цахим системд гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг 20.000-100.000 иргэн дэмжиж, цахимаар санал өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болох юм. D-GOV.mn цахим системд иргэн хуулийн этгээдээс гаргасан саналыг 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна. Энэхүү цахим системийг ашиглан...
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -








































