Өвөрхангай аймгийн нийт нутгийн 95 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт...
"Жүжигчин ба би" номоороо бэлэг барив
Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг “Жүжигчин ба би” хэмээх ном бичжээ. Тэрбээр урлагийн замыг сонгосон, сонгохоор зэхэж буй хүүхэд, залууст зориулан өөрийн үзэж, туулсан амьдралаа гурван боть номонд хураангуйлахаар шийдсэн нь энэ аж. Хүүхэд, залуус уншихад аль болох сонирхолтой, түвэг багатай байхаар хичээж бичсэн бөгөөд “Айдсаа давж амжилтанд хүрнэ шүү” гэх санааг хойч үеийн залуустаа энэхүү номоороо дамжуулан хэлэхийг зорьжээ.
МУБИС-ийг түшиглэн "Зайн сургалтын төв" байгууллаа
БСШУСЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн "Зайн сургалтын төв" байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
Багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох ажлын хүрээнд таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар...
"Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үзэсгэлэн нээлтээ хийлээ
МУИС-ийн Номын санд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнд зориулсан “Дээд боловсрол” үзэсгэлэн албан ёсоор нээгдлээ. Тус үзэсгэлэнг энэ сарын 25-27-ны өдрүүдэд нийслэлчүүддээ толилуулах юм. Үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, дээд боловсролын салбарын байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг 50 орчим байгууллагууд оролцож байна.
Үзэсгэлэнгээс төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын түүхэн хөгжил, эрдэмтэн багш, оюутны сүүлийн үед эрдэм шинжилгээ, сургалтын явцад бүтээж...
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хойшлуулсныг НИТХ дахь АН-ын бүлэг эсэргүүцлээ
НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч дахин эргэж харахаар олонхийн бүлэг хойшлууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлт нь нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ажил. Нийслэлийн төсөв дээр иргэдээс санал авах үед оролцогчдын 70 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай шийдэхийг санал болгосон байдаг. Гэвч энэ ажил бүтэн жил 6 сарын дараа хөндөгдөж эхэлсэн боловч дахин...
Багш ажилчидын тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд, БСШСЯ-ны харьяа боловсролын байгууллагын албан хаагчид оролцлоо. Нийт 2400 багш, боловсролын салбарынхан гурван хэсэгт хуваагдан улсын хоёрдугаар зөвлөгөөнөө хийсэн юм.
Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх...
Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.
Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин...
Төр, төрийн бус байгууллага, иргэнтэй харилцан итгэлцлийг бэхжүүлэх тогтолцоо бүрдэнэ
Mөрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйллчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын...
“Улаанбаатарын өвлийн наадам” болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг.
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах...
Замын зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаа ихэссэнийг анхааруулж байна
Хүйтэрч цас их орж байгаагаас зарим чиглэлийн автозамын цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
2kmh
40%
Дав
-20
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-14
°
Баа
-11
°
- Advertisement -










































