-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Нийгэм

МУИС лазерын судалгааны лабораторитой боллоо

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэй МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулав. Тус лабораторийн нээлт өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болов. Нээлтийн үеэр тус лабораторит лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзэх боломжтойгоос гадна лазерийн машинуудын үйл ажиллагааг харууллаа. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болж байна гэв

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжих зорилгоор төрөөс ямар бодлого барьж байгаа талаар танилцууллаа. Үүнд: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350.0 сая юанийн...

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын...

13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, БНЭУ суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сарын 21 нд...

Монгол Улсын зээлжих зэрэглэл “В3” боллоо

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Мүүдиз” агентлаг энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Caa1”-ээс “В3” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээжээ. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. Монгол Улсын төлбөрийн чадвар, хөрвөх чадвар дээшилж, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхий эдийн үнийн...

Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн зудын нэн их эрсдэлтэй байгаа Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төв, мөн тус аймгийн Яруу сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө. Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн...

Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн...

Өвс ачиж явсан машин онхолджээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчдад өвс хүргэж явсан том оврын машин замын хажуу руу унасан осол гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхой болоогүй байна гэж ЗЦА-аас мэдээлэл өглөө. Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Өмнөговь сумын төвөөс нүүрсний уурхайн чиглэлд зорчиж байсан 60-65 УВА улсын дугаартай “Зил-130” загварын чиргүүлтэй ачааны автомашин онхолдсон осол...

Сэрэмжлүүлэг: Ирэх долоо хоногт хүйтэн -52 градуст хүрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах нь ээ. Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч...

Улаанбаатарт өдөртөө -30 градус хүрч хүйтэрнэ

Ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 22-нд Улаанбаатарт өдөртөө -30 градус хүйтэн байх юм байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Хүйтний эрч чангарах эдгээр өдрүүдэд зарим нутгаар шөнөдөө -52 градус хүрч хүйтрэх юм байна. 21-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
1kmh
40%
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ