-25.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Нийгэм

Хүчин хийсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ. Учир нь Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа тус асуудыг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн цэцэд  нэгэн иргэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар гомдол гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж өгнө үү хэмээн...

БНСУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзсан тухай тайлбар хуудас өгөхөө зогсоов

БНСУ-ын виз авахаар материалаа өгөөд татгалзсан хариу авсан иргэдэд тайлбар бүхий хуудас олгодог байсан. Тэгвэл тус Элчин сайдын яамнаас дээр хуудсыг олгохоо зогсоосон байна. Үүний оронд тухайн иргэний паспортын арын хуудсан дээр улаан өнгөөр он сар өдөр болон тоо дардаг болжээ. Виз олгохоос татгалзсан шалтааны тайлбарт: Пасспортны хүчинтэй хугацаа дууссан Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан. Өмнө нь БНСУ-д...

Огцом хүйтрэнэ гэдэг ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд 12 дугаар сард огцом хүйтэрнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас залруулсан байна. Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,...

Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн хуулийн хүрээнд 7 аймгийн малчдад өвс, тэжээл хүрээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд дутагдалтай байгаа 51 мянган тонн тэжээлийг оруулж ирэн, малчдад түгээх юм. Нийтдээ 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил өрнөж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамтай “Бодлогын...

“Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар ОБЕГ тодорлоо

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Онцгой байдлын ерөнхий газрыг “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодрууллаа. Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд олон томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан юм. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад МУЗН-ийн гамшигтай тэмцэх...

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна . 2017 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир,...

Охидыг хар тамхинд мансууруулаад, хүчинддэг гэх залуус эхнээсээ тайлбар хийж эхэллээ

Олны танил эрхмүүд болон улс төрчдийн  хүүхдүүд хар тамхи хэрэглэн охидыг хүчинддэг тухай ноцтой мэдээллийг Г.Номуундарь охин дэлгээд байгаа билээ. Уг мэдээллийн дагуу "Цэнхэр үст" хэмээх хочит Цэрэн нүүр номын хуудсаараа хэд хэдэн мэдээллийг дэлгэсэн юм. Үүн дунд тэрбээр  "Охидуудыг хар тамхинд мансууруулаад хүссэнээрээ бие, сэтгэлийн зугаа цэнгэл эдэлдэг гэх залуус" хэмээгээд таван залуугийн гэрэл зургийг нийтэлсэн байсан юм. Тэгвэл үүн дунд цахим ертөнцийн...

Уул, овоо тахих ёсыг соёлын биет бус өвөөр бүртгэлээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү арал дээр боллоо. Тус чуулганы үеэр Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргав. Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж байгаа юм. Чуулганы үеэр “Тэнгэр аялгуу”...

Төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг шилжүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ төрийн албан хаагч болох шүүгч, прокурорууд урамшуулал авахгүй юм байна. Тэгвэл Сангийн яамнаас нийслэлийн төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг Төрийн сангийн дансанд харин орон нутгийн албан хаагчдын мөнгийг тухайн орон нутгийн төрийн санд шилжүүлжээ. Тиймээс төрийн байгууллагууд энэ ондоо багтаан төрийн албан хаагчийн урамшууллыг олгож дуусгах юм байна. 2017 оны төсвийн...

Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 325 дугаар тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал,халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашиныг олгохоор болсон. Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
1kmh
0%
Ням
-17 °
Дав
-21 °
Мяг
-20 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ