-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Нийгэм

Сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо

Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах...

Н.Дашзэвэг: Манай улс дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй орон болжээ

-Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл энэхүү хуулийн төслийн хүрээндээ салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл, арилжааны банкны төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Банкнуудын олгож байгаа зээлийн хүүгийн хувь хэмжээ, зээл...

Энхийг сахиулсан цагдаа нарыг шагнав

Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг 'Цагдаагийн гавьяа' тэмдгээр шагналаа.Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба...

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд...

С.Цогтсайхан агсныг “Хонхны дуу”-тай нь дурслаа

Жил бүрийн энэ өдөр Ардчилсан хувьсгалын ой тохиодог билээ. Ойн хүрээнд өнөөдөр “Монголын Ардчилсан хувьсгалын дууч” хэмээн ард түмний зүрх сэтгэл, ардчиллын түүхэнд тодоор үлдсэн С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний хөшөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын гишүүд, дэмжигчид, партизанууд цэцэг өргөлөө. Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-нд монгол орон даяар өөрчлөлт, шинэчлэлийн дуу цуурайтаж, өнөөгийн нийгмийн үндэс суурийг тавих түүхэн жагсаал, цуглаан болж байв....

Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлнэ

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал Төрийн ордонд боллоо. Энэхүү чуулга уулзалтад манай улсын уламжлалт анагаах ухааны салбарын урдаа барьдаг шинжлэх ухааны доктор, профессор, академич нараас гадна ОХУ, Япон, Солонгос, Энэтхэг, Польш зэрэг улс орнуудын эрдэмтэн, судлаачид оролцлоо. Монголын уламжлалт анагаах ухаан түүхэн цагийн үед хэзээ ч тасраагүй, улам хөгжин ирсэн учраас цаашид орчин үеийн шинжлэх ухаантай холбож, дэвшилтэт технологид суурилсан эрүүл...

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан. Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал...

Б.Шижирбат “Asia’s Got Talent”-ын финалын үзүүлбэрээрээ гэрлэх санал тавилаа

Asia's got talent санал хураалт эхэллээ. Canion Shijirbat-д өнөөдрөөс 12 сарын 14 хүртэл 3 аргаар саналаа өгөөрэй. FB timeline дээрээ Public тохиргоотой #AGTVote8 гэж бичээрэй https://t.co/fNs2xRwGKH хуудасны message рүү орж дорхи хөх өнгийн 3 мөрт дээр дарж цэс гаргаад VOTE гэж сонгоод зургаас гүйлгэж Шижрээг сонгоод vote дараад 10 гэж бичээд санал өгнө үү. Google-ээр өгөхийн тулд google нэвтэрч орно эсвэл gmailаа идэвхжүүлээд дараа...

Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн...

Сэлбэ гол дагуу мөсөн хотхон сүндэрлэнэ

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
1kmh
0%
Бям
-12 °
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-19 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ