“АН2” онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинэжээчид иржээ
Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон. Энэ талаар тухайн үед ИНЕГ-ын олон нийттэй харилцах алба “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл ИНЕГ-ынхан энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Ингэхдээ “АН2” загварын онгоцын ослын шалтгааныг...
Шөнийн тээвэр 01:30 цаг хүртэл үйлчилж байна
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-н буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн нийтийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ.
Дээрх чиглэлд явах нийтийн тээврийн автобус 22:30 цагаас 01:30 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн автобусны маршруттай танилцана уу.
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
ЭЕШ өнөөдөр 12.00 цагт монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. ЕБС төгссөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн 3 сарын дотор авахуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолттой шалгалтад ирэхийг Боловсролы үнэлгээний төвөөс анхааруулсан байна.
Мөн шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1...
Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина
рөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна.
Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын...
Хотын удирдлагууд Австрийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Австрийн Эдийн засгийн танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хамтран "Монгол-Австрийн бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт"-ыг зохион байгууллаа.
Тус уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Австрийн талаас Монголд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компанийн төлөөлөл, Австрийн Эдийн засгийн танхимын Хятад дахь төлөөлөгч Мартин Глатз нар болон...
Хан-Уул дүүргийн ногоон бүсэд аялахыг түр хориглов
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн ногоон ногоон бүсэд аялал, жуулчлал хийхийг түр хориглох захирамж гаргасан байна.
2017 он гарсаар Хан-Уул дүүрэгт найман удаагийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс найм дахин өссөн үзү үлэлт аж. Тиймээс энэ сарын 30 хүртэл ногоон бүсэд аялахыг хориглосон байна.
Мөн ой, хээрийн түймрээс сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, захирамжийг...
Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт зөвхөн жуулчны автобусуудыг зогсооно
Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолыг жуулчны улиралд буюу жил бүрийн зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоохоор болжээ.
Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналын дагуу жуулчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.
Одоогоор тус талбайн өмнөх автомашины зогсоолд зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн...
Эрчим хүчний салбарын 30 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна
Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт /2017.06. 12, 13-ны өдрүүдэд/ 30 орчим үйлдвэр, компани оролцож байна. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмж танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар мэдээлэл өгч, цогц үйлчилгээ...
Иргэдийг уулын алхалт хийхийг түр хориглов
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 удаагийн ой хээрийн түймэр гарч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 дахин өссөн, дүүргийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн гаралт өндөр хувьтай байгаа аж. Иймд гал түймрийг бууруулах зорилгоор 2017 оны зургадугаар сарын 12-30-ныг хүртэл ногоон бүсэд байгууллага, иргэдийг зохион...
Ажилгүйчүүдийн ихэнх нь 15-34 насны залуус байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 5 дугаар сарын эцэст 39.4 мянга болжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (15.4%) мянган хүнээр, өмнөх сараас 4.5 (13.7%) мянган хүнээр буурч, 28.5 мянга болсон байна. Ажилгүй иргэдийн 14.5 (51.0%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 (29.1%) мянга нь Улаанбаатарт, 6.3 (22.0%) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (20.2%) мянга нь...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
1kmh
40%
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-7
°
- Advertisement -









































