Замын байгууламжийн засвар, арчлалт хийж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Мөн авто замын хальтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээний ажлыг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглээд байна.
Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт,...
12,3 Мянган тонн махыг иргэдийн хэрэгцээнд хямд борлуулжээ
“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны 4 дүгээр сард зах зээл дэх үнээс үхрийн махны үнийг...
Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилго үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулж нийслэлийн хүүхэд бүрийг эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, бүтээлч...
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов.
Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар барилга хуучирч муудсанаар 2012 онд...
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг...
Монгол, Кубын талууд боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх болов
“Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах арга хэмжээ өчигдөр БСШУСЯ-ны Соёмбо танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нар байлцав.
Хэлэлцээрт Монголын талыг төлөөлж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар,...
12.3 мянган тонн махыг иргэдийн хэрэгцээнд хямд борлуулжээ
“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны 4 дүгээр...
1008 айлын орон сууц баригдана
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.
Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.
Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман...
“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -










































