16.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК боловсролыг дэмжих хөтөлбөрөө зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг улсын хэмжээнд болон орон нутгийн буюу Өмнөговь аймгийн харьяат оюутнуудын дунд зарлаж байна. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Боловсролыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд доорх мэдээлэлтэй танилцаарай. Улсын хэмжээнд:

“Эрдэнэс тавантолгой” ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт 2022.08.29-нд болж өнгөрсөн. Уг чуулга уулзалтын үеэр явагдсан “Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага” сэдэвт салбар хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан оролцож, компанид хэрэгжүүлсэн хүний эрхийн магадлан шинжилгээ болон энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Хотын дарга Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг...

Хүрээлэн буй орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газрын дарга нарын төлөөлөл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон газар, хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, уялдаа холбоогоо сайжруулах нь чухал ач холбогдолтойг онцлов. Тус уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын...

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлагын Дэлхийн конгресс” аравдугаар сард болно

Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага олон улсын байгууллагын Дэлхийн конгресс аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Дэйжон хотноо болно. Энэ хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимовичийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч...

11 компанийн 5720.6 тн махыг экспортлоход хяналт тавьж байна

МУ-ын ЗГ-ын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод...

Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа. Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэндчилгээг уншиж сонордуулав. Монгол...

Хүүхэд хамгаалал, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг үйл ажиллагааны туршлага судлах хөтөлбөрт хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департамент хооронд Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилгоор “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г байгуулан дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хамтын ажиллагааны хүрээнд холбогдох манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгуулагын ажилтнууд энэ сарын 14-21-ны өдрүүдэд АНУ-ын томоохон хотуудад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлага...

Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн гишүүдийн анхаарал хандуулж хэлэлцсэн асуудал нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  богино хугацааны төлөвлөгөө” байлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулснаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд 43236 аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт үйл ажиллагаа явуулж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь...

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
33%
5kmh
20%
Ням
19 °
Дав
25 °
Мяг
20 °
Лха
14 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ