2.5 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Иргэд тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Ерөнхий архитектортай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Газар...

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тодруулбал, ногоон бүсэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж эхлэв. Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн таван чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй...

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллав. Тэрээр Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн  удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн...

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж эхэллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, 9-р сарын 20-ноос 11-р сарын 10-ныг хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Иймд Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх...

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасгийг бүрэн шинэчиллээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хөвсгөл аймагт ажиллах үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр "Аль ч улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, эрсдэлгүй үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт техник, технологийн дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхи, аюулгүй эрсдэлгүй орчин нөхцөл юу юунаас чухал" гэдгийг онцоллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй...

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 60 хувьд хүргэнэ

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин: -Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Нийтийн тээврээс энэ жилдээ 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 оны хэмжээнд энэ тоо 1063-т хүрнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан...

Хотын төвд нэмж өндөр барилга бариулахгүй

Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллыг орон сууцжуулах, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах гэсэн хоёр төсөл хэрэгжиж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгааг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар тодотгож байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл...

Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. -2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнах;

Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарал татаж буй асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж. Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд...

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа. Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
2.5 ° C
2.5 °
2.5 °
39%
1.7kmh
8%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
19 °
Баа
11 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ