13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 9, 2024

Нийгэм

18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамруулж эхэллээ

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш...

Омикрон хувилбарын таван тохиолдол дотоодод бүртгэгдлээ

Коронавируст халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. Тэрбээр мэдээлэхдээ, "Өнөөдөр хийсэн PCR шинжилгээний дараах вирусний генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр...

Иргэд өнөөдрөөс дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой

Манай улсын хувьд омикрон хувилбар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй бодлого баримталж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байгаа учир тодорхой хэмжээнд эрсдэл багатай байгааг тэрбээр тодотгосон юм. Тэрбээр, “Омикрон хувилбарын судалгаанаас үзэхэд, гэр бүлийн нэг гишүүн өвдсөн үед...

Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол батлагдлаа

Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдол батлагджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Геномын дараалал тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа. Энхийг сахиулагчдаас 10, Истанбул-Улаанбаатарын нислэгээс нэг, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн. NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын...

Нийслэлийн 6 дүүргийн 99 хороонд 4000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэнэ

video
https://www.youtube.com/watch?v=FZqYHt3Pnps Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг. Маргааш буюу 01 дүгээр сарын 07-ны өдрөөс дээрх хяналтыг эрчимжүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхлэх гэж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан...

С.Энхболд: Омикрон хувилбарын шинжилгээний хариу эцэслэн гараагүй

Манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлуудаас омикрон хувилбарыг тодорхойлохоор 100 сорьцыг Япон улс руу илгээжээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ, "Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппаратаар урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Мөн 10, 11, 12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Сорьцыг аппаратаар шинжлэхэд 14-21 хоног шаарддаг. Эхний ээлжинд 16 сорьц өгснөөс...

Халдварын улмаас нисэх боломжгүй болох тохиолдол гарч байна

Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигч тухайн улсдаа коронавирусээр халдварласнаас шалтгаалан нислэгт орох боломжгүй тохиолдол гарч байна. Иймд МИАТ компани гадаадаас ирэх иргэдэд дараах зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан хүргэв. Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй. “Ковид-19” өвчний эдгэх хугацааг...

11 724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ

Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой болоод байгаа билээ. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-22-ныг хүртэл явагдана. Өнөөдөр өглөөний байдлаар 11 724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ. Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн...

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах...

ДЭМБ-ын зүгээс эхо аппарат болон томуугийн эсрэг тамифлю эмийг хүлээлгэн өглөө

ДЭМБ зүгээс КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол улсад тохиолдсон Ковид19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ зүгээс үзүүлсэн дэмжлэгүүд бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
54%
2kmh
40%
Баа
6 °
Бям
11 °
Ням
19 °
Дав
14 °
Мяг
9 °
- Advertisement -

Шинэ мэдээ