-7.9 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 27, 2024

Нийгэм

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. Энэ онгоцоор 210 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө

Нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэгнээс 100 хувиар хөнгөлнө. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1...

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ

ОБЕГ-аас гамшгаас хамгаалах хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг ХХААХҮЯ-нд зохион байгуулав. Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч, эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон. ОБЕГ-аас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгөв. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын...

Нийслэлийн ойгоор "Манай хороо-Миний гудамж” шалгаруулна

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохионо. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 29-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Мөн нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж,...

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж...

Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн...

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томиллоо

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр төлөөлөгчид асуулт асууж санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд...

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцуулна

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА УХААНЫГ ЭЕРЭГ ХҮМҮҮЖЛИЙН АРГАТАЙ УЯЛДУУЛАХ НЬ ” сургагч багш бэлдэх сургалт зохион байгуулагдаж байна. Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийг “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах ” талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өрх гэр бүлд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдэдээ бага наснаас нь эхлэн баримтлах зарчмуудыг суулгах, эцэг эхчүүд хүүхдийг...

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос аравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцлов. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
73%
1kmh
0%
Ням
5 °
Дав
9 °
Мяг
12 °
Лха
13 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ