240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа.
Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн хүрээнд долоон цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй...
Налайхын автозамыг хэсэгчилж хаана
Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан...
“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны бус ажилтнууд...
Улсын хэмжээнд 8 мянган тонн төмс хураагаад байна
ҮСХ-ноос мэдээлснээр энэ сарын эхний байдлаар, улсын хэмжээнд 81.3 мянган тонн өвс хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгээд байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2.0 мянган тонноор, хүнсний ногоо 10.6...
Тусгай нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах байрны хуваарь гарчээ
УОК-ын шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр есдүгээр сард эх орондоо ирэх иргэдийг хаана тусгаарлах талаар мэдээллээ.
Одоогийн байдлаар, Улаанбаатар хот болон Төв аймагт нийт 35 тусгаарлах байранд олон улсын нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байна. Уг тусгаарлах байрууд 1734 өрөө, 2968 ортой ба нэг удаад 2700 гаруй иргэн авах боломжтой.
Нийт 150-160 өрөө бүхий 260-аас дээш ортой 3-5 ажиглах байранд...
Ногдол ашгийн мөнгийг лхагва гараг бүр шилжүүлж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг өнөөдрийн байдлаар нийтдээ 1.3 сая гаруй иргэнд хуваарилаад байна.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн мэдээллээр "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг эхний ээлжинд 857.4 мянган иргэнд арилжааны банкны дансаар нь шилжүүлсэн. Энэ нь үнэт цаасны компанид дансаа нээлгэж, түүнийгээ баталгаажуулан арилжааны банкны данстайгаа холбуулсан иргэд байв.
Үүний дараа ногдол ашгийн мөнгөө И баримтын цэсийг ашиглан авах хүсэлтээ зөвшөөрсөн 400 орчим...
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Дараа нь хуралдаанд Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй...
Түгжрэлийг бууруулах 32 саналыг дэвшүүлжээ
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 саналыг дэвшүүлжээ. Энд:
Ажилтан, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх,
Cургууль цэцэрлэгийн хичээл болон албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх,
Хотын 4 зах хэсэгт 2 мянган авто машины томоохон зогсоол барьж, орон нутгийн дугаартай авто машинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүй байх зэрэг санал орж байна.
Тодруулбал, 08.00 цагаас сургууль, цэцэрлэгүүд, 08.30 цагаас хувийн хэвшлийн ААН, байгууллагын...
“Номын баяр-2020" орон даяар нэгэн зэрэг болно
Энэ жилийн номын баяр энэ сарын 19-нээс 10 дугаар сарын 4-нд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор болох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор зохион байгуулж, ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр орон даяар болох аж.
Тодруулбал, Нийслэлийн соёл, урлагийн газар,...
“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна
“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн долоон дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна.
Дээрх төсөлд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
40%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
Лха
-17
°
- Advertisement -
































